Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4243
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : нийтийн тээврийн үйлчилгээ, нийтийн тээврийн сүлжээний төлөвлөлт, зогсоол

Аннотаци

Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх нь хотын хөгжилд чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын байршлын онцлогоос хамаарч хотын төв хэсэгт зорчигч урсгалыг шингээх төв, хотын захын хэсгүүд нь зорчигч урсгалыг үүсгэгч төвүүд байрласантай холбогдуулан нийтийн тээврийн сүлжээ нь хотын төв хэсгээсээ зах хэсгүүд рүү салбарласан бүтэцтэй байна. Хот өргөжин тэлж, суурьшлын бүсүүд нэмэгдсэнтэй холбогдуулан сүүлийн 5 жилийн хугацаанд хотын доторх нийтийн тээвэрт 15 чиглэл шинээр нээгдэж, 538 километр сүлжээ нэмэгдэж нийт сүлжээний урт 4163 км болсон байна. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд нь оновчтой бус байдлаар төлөвлөгдсөн, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж нийтийн тээврийн хүлээлт ихээр үүсэж, үйлчилгээний тав тух, соёл хангалтгүй зэргээс хувийн тээврийн хэрэгслийн тоо хэмжээ нэмэгдэж, нийтийн тээврийн салбарын үр ашигт нөлөөлж байна.
Судалгааны ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний төлөвлөлттэй холбоотой онол, арга зүйн болон гадаад орнуудын нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийн арга, туршлагуудыг харьцуулан судалсан. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний зах зээл, хүн амын зорчих эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийж, нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний төлөвлөлт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн шинжилгээг хийж, цаашид боловсронгуй болгох арга замыг тодорхойлсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 36
Сүүлийн сард 22
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :