Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудын Хепатитийн В, С вирүсийн халдварын тархалт, дархлал тогтоц, эрт илрүүлгийг судлах асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4238
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ХВВ, ХСВ, ДАРХЛАЛ ТОГТОЦ, M2BPGI, ӨСВӨР НАСНЫХАН

Аннотаци

Дэлхий дахинд 330 сая хүн хепатитийн В вирүс (ХВВ), хепатитийн С вирүсийн (ХСВ) архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд эдгээр халдварын шалтгаант элэгний цирроз, элэгний эст өмөнгийн нас баралт тасралтгүй нэмэгдэж нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байна. 2016 онд ДЭМБ-ын 194 гишүүн орон нэгдэж В хепатитыг устгах стратегийг боловсруулан, 2030 он гэхэд нас баралтыг
65.0 хувь, шинэ халдварыг
90.0 хувь бууруулах зорилт дэвшүүлжээ. Энэхүү зорилтод хүрэхийн тулд улс орон бүр халдварын тархалт, эрсдэлт хүчин зүйлс, эрт илрүүлэгийн талаар нийгмийн эрүүл мэндийн (НЭМ) цогц судалгаа, интервенцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа юм. Монгол Улс 1991 оноос хойш эхлэн В вирүст хепатитийн эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлснээр В хепатитийн өвчлөл эндэгдлийг бууруулсан хэдий ч дархлаажуулалт эхлэхээс өмнө төрсөн хүн амын дунд ХВВ-ийн халдвараас шалтгаалсан элэгний эст өмөнгийн өвчлөл, нас баралт буурахгүй хэвээр байна. Түүнчлэн ХВВ, ХСВ-ийн халдварын тархалт ихтэй манай улсын хувьд элэгний фиброз өөрчлөлтийг залуу насанд нь хатгалтын бус аргаар эрт илрүүлж, элэгний цирроз, элэгний эст өмөн үүсэхээс сэргийлэх нь нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн нэн чухал зорилт юм.
Зорилго: Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудад ХВВ, ХСВ-ийн халдварыг тодорхойлон элэгний фиброзын маркерыг эрт илрүүлж, В вирүст хепатитийн эсрэг вакцины дараах урт хугацааны дархлал тогтцыг судлах зорилготой.
Материал, аргазүй: Судалгааг хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар хийж, санамсаргүй түүврийн аргаар үндэсний хэмжээнд төлөөлөх чадвартай түүврийн хэмжээг тооцоолон, Монгол орны 4 бүсийн 8 аймаг 26 сум, Улаанбаатар хотын 10-40 насны хүмүүсийг хамруулсан. Судалгааны мэдээ материалыг асуумжийн аргаар цуглуулан Япон Улсын SYSMEX компанийн HISCL-5000 бүрэн автомат анализатораар лабораторийн шинжилгээг хийсэн. Судалгаанд оролцогчдод qHBsAg, аnti-HBs, HBeAg, аnti-HBe, аnti-HBc, Anti-HCV маркерууд ба элэгний фиброзын M2BPGi маркерыг тодорхойлсон. Статистик боловсруулалтыг IBM SPSS Statistics
25.0 программаар хийлээ.
Үр дүн: Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудын дунд ХВВ-ийн халдварын тархалт
7.3 хувь, ХСВ-ийн халдварын тархалт
4.2 хувь, ХВВ ба ХСВ-ийн хавсарсан халдварын тархалт
0.3 хувь байна. HBsAg эерэг хүмүүсийн
17.6 хувьд нь HBeAg эерэг, Anti-HBe
85.3 хувьд эерэг байсан ба нас нэмэгдэхэд өсөх хандлагатай байв. Anti-HBc
35.0 хувьд эерэг илэрсэн ба насны бүлэгт ялгаатай байсан. Ээж нь ХВВ-ийн халдвартай байхад хүүхдэд ХВВ-ийн халдвар дамжих эрсдэл 1.69 дахин өндөр байна. (AOR=1.69, 95% ИИ:1.17-
2.44), Мөн В вирүст хепатитийн эсрэг товлолын вакцин хийлгээгүй хүмүүст халдвар авах эрсдэл 2 дахин их байлаа. Шүдний эмчилгээ хийлгэх (AOR=1.39, 95% ИИ:1.28-
2.29), зүү эмчилгээ хийлгэх (AOR=1.21, 95% ИИ:1.18-1.50), цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх (AOR=1.47, 95% ИИ:1.25-
2.44), шивээс хийлгэх (AOR=1.31, 95% ИИ:1.24-1.38), буцалгадаг шилэн тариур хэрэглэж байсан (AOR=1.50, 95% ИИ:1.09-
2.06), гэр бүлийн хэн нэг нь ХСВ-ийн халдвартай байх (AOR=1.79, 95% ИИ:1.49-
2.17) зэрэг нь халдвар дамжих статистик үнэн магадлал бүхий эрсдэлт хүчин зүйлс болж байна (р<
0.001). Anti-HBs маркерын геометрийн дундаж утга нас ахих тутам буурч байгаа хандлага харагдлаа. 10 настай хүүхдэд Anti-HBs маркерын геометрийн дундаж утга
40.4 ОУН/мл байсан бол 27 настай хүнд
14.1 ОУН/мл байв. Судалгаанд оролцогч нийт 6883 хүнээс 1611 (
25.2 хувь) хүнд элэгний фиброзын M2BPGi маркер эерэг илэрсэн ба дундаж утга нь
0.85 (±
0.64) байв. ХВВ ба ХСВ-ийн халдвартай хүмүүст M2BPGi маркерын хэмжээ өндөр тодорхойлогдлоо.
Дүгнэлт:
1. Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудад ХВВ-ийн халдвар
7.3 хувь, ХСВ-ийн халдвар
4.2 хувь, ХВВ, ХСВ-ийн хавсарсан халдварын тархалт
0.3 хувь тодорхойлогдлоо. Ээж нь ХВВ-ийн халдвартай байх, товлолын вакцин хийлгээгүй байх нь ХВВ-ийн халдвар дамжих эрсдэл, харин цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, шивээс хийлгэх, зүү тариур сольж хэрэглэх зэрэг ажилбарууд нь ХСВ-ийн халдвар дамжих эрсдэлт хүчин зүйлс болж байна.

2. В вирүст хепатитийн эсрэг товлолын дархлаажуулалт нэвтрүүлснээс хойш төрсөн хүмүүст ХВВ-ийн халдвар 5 дахин буурсан байна. Судалгаанд оролцогчдын Anti-HBs маркерын түвшин
79.6 хувьд нь <10 ОУН/мл-ээс бага,
16.7 хувьд нь 10-100 ОУН/мл,
3.7 хувьд нь >100 ОУН/мл тодорхойлогдлоо. Anti-HBs маркерын геометрийн дундаж түвшин
21.2 (95% ИИ:
16.3-
26.0) ОУН/мл байсан ба нас нэмэгдэх тутам буурч байна.

3. Өсвөр насныхан, залуучуудын
25.2 хувьд элэгний фиброзын эрт илрүүлгийн M2BPGi маркер эерэг илэрлээ. ХВВ, ХСВ-ийн дан ба хавсарсан халдвартай, илүүдэл жин, таргалалттай хүмүүст M2BPGi маркерын дундаж түвшин статистик үнэн магадлал бүхий өндөр байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 35
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :