Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Оюутны спортыг хөгжүүлэх менежментийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.2 Эдийн засаг, Бизнес
Улсын дугаар : 4237
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Бие бялдар, эрүүл мэнд, их сургуулийн спорт, спортын менежмент

Аннотаци

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлогуудад чанартай олон талт боловсрол, насан туршдаа суралцах боломж, бүх насны хүмүүсийн эрүүл мэндийг дээшлүүлэх зэргээр хүний хөгжлийг зорилтоо болгосон энэ цагт оюутны ирээдүйн эрүүл мэндэд анхаарч, зөв амьдралын хэв маягт чиглүүлэхийг зорилгоо болгосон. Оюутны спортоор хичээллэх боломжийг менежментийн шинжлэх ухааны үүднээс бүрдүүлж, хэрэгжүүлэхдээ тэдний бие хүн болон төлөвших үеийн онцлогууд, спортоор хичээллэхдээ баримтлах онолын мэдлэг зэрэгтэй холбон судалсан нь оюутны төлөвшил, ёс суртахуунд эерэг нөлөө үзүүлж, тэдний ирээдүйн эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдрыг олон төрлийн эрсдлээс сэргийлж, эрүүл амьдралын хэв маяг, найрсаг өргөн харилцаа, өрсөлдөх, ачаалал даах болон хамт олонч чанарыг бий болгох замаар тэдний нийгэм дэх үнэ цэнийг нь нэмэгдүүлэх юм. Оюутны спортыг хөгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааны зорилго, хамтын ажиллагаа, уялдаа холбоог боловсронгуй болгох, сайжруулах нь дагаад оюутны спорт хөгжихөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Мөн оюутны спорт хөгжих эрх зүй орчны шинжилгээг биеийн тамир, спорттой холбоотой төрийн баримт бичгүүдэд хийсэн нь оюутны спорт хөгжүүлэхэд үүсэх харилцааг үр ашигтай зохицуулж, үйл ажиллагааг хуулийн хүрээнд оновчтой шийдвэр, удирдагаар хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болоход санал болохуйц болсон. Оюутны бие бялдрын өнөөгийн байдлыг тодорхойлж, түүнийг эрүүл мэндийн үзүүлэлт, сурах үйл явцтай нь холбон судлаад, тэдний бие бялдрын хөгжлийн түвшин хангалтгүй байгаа нь дээд боловсролын салбарт дах биеийн тамир, спортын үйл ажиллагааг менежментийн шинжлэх ухааны үүднээс хөгжүүлэх нь илүү үр дүнтэй хэмээн үзсэн. Цаашид “Их, дээд сургуульд спортыг хөгжүүлэх менежментийн загвар”-ыг хэрэгжүүлэх үе шат, арга зам, хяналт, үнэлгээ, хүрэх үр дүн зөвлөмжтэй нь цогц байдлаар боловсруулсан. Тус загвар хэрэгжсэнээр их сургуульд оюутны бие бялдрын хэм хэмжээ, спортын жишиг хөгжлийг бий болгон улмаар оюутны хөдөлгөөний хэрэгцээг хангаж, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад үр дүнтэй нь байх юм. Оюутны биеийн бялдрын хөгжлийн түвшинг спортоор дамжуулан сайжруулснаар оюутны бие хүний төлөвших үйл явцад эерэг нөлөөлж энэ нь хүний хөгжлийн нэг хүчин зүйл болж ирээдүйн эрүүл мэндийг нь хамгаалж дундаж наслалтыг нэмэгдүүлэх юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 27
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :