Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Адууны махны чанар, зарим махан бүтээгдэхүүн үйлдврлэх технологийн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4215
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : КАЗ, ХАТААСАН МАХ, САЛАМИ, ТОСНЫ ХҮЧИЛ, ХАНАСАН ТОСНЫ ХҮЧИЛ, ХАНААГҮЙ ТОСНЫ ХҮЧИЛ

Аннотаци

Адууны махны чанар, зарим махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгааны ажлын хүрээнд дараах дүгнэлтийг хийж байна. Хязаалан насны адууны нядлахын өмнөх жин
271.7 кг, нядлагын гарц
50.09% болж гулуузны жин
133.4 кг үүний
93.4 кг буюу 78% мах-өөх,
4.9 кг буюу
3.7% бүлх шөрмөс хальс,
24.4 кг буюу
18.3% яс, адууны маханд чийг
63.2%, тос 15%, уураг 20%, үнс 1%; ханасан тосны хүчил
40.26%, ханаагүй тосны хүчил
59.6%, үүнээс хоёрчийн холбоот α -линолений хүчил
15.23% байна. Дулааны аргаар боловсруулсан давсны агууламж бууруулсан каз, амталж хатаасан махны давсалгааны хугацаа 21-24 ба 18-24 цаг, температур 85-900С ба 75-800С, хугацаа 180-210 ба 150-180 минут байхад чийг 34% ба 24%, давс 1.5% ба 2% болохыг тус тус тогтоов. Ферментацийн аргаар боловсруулсан түүхий утлагат хиамны технологийн горимын оновчлолын утга давсалгааны хугацаа 18-24 цаг, температур 18-200С, хугацаа 14-21 хоног байхад бүтээгдэхүүний чийг 34%, давс
2.7% болохыг тус тус тогтоов. Адууны махан каз, амталж хатаасан мах, түүхий утлагат хиамны чийг
32.35%,
24.33%,
34.02%; тос
44.1%,
14.1%,
36.2%; уураг
20.9%,
56.5%,
26.49%; харин ханасан тосны хүчил
43.03%,
42.35%,
40.54%; ханаагүй тосны хүчил
56.77%,
55.4%,
59.37% байна. Туршилтын дээрх гурван төрлийн бүтээгдэхүүнийг 3 сарын хугацаанд 0-40С хадгалахад аюулгүйн үзүүлэлтүүд болох нянгийн бохирдол, хүнд металл, бензапирений үлдэгдэл стандартын шаардлагын хангаж буйг туршилтаар баталгаажуулав.
Бараа, түүхий эдийн зах зээлийн 2020 оны үнийг үндэслэсэн тооцоогоор 1 тн каз үйлдвэрлэлээс олох цэвэр ашиг нь
3.6 сая, 1 тн амталж хатаасан мах үйлдвэрлэлээс олох цэвэр ашиг нь 1.6 сая, 1 тн түүхий утлагат хиамны үйлдвэрлэлээс олох цэвэр ашиг нь
2.3 сая төгрөг тус тус байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 34
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :