Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсад ерөнхий зориулалтын нисэх онгоцны үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх стратеги, менежментийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4130
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : ЖИЖИГ ХӨНГӨН ОНГОЦ, АГААРААС ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ, ОРОН НУТГИЙН НИСЛЭГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, НИСЭХИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК

Аннотаци

Энэхүү судалгааны ажлын шинэлэг тал нь байгаль экологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, орон нутгийн тээврийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Ерөнхий зориулалтын нисэх онгоцны үйлдвэрлэл, хэрэглээг үндэсний хэмжээний бизнес, аж үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд эдийн засгийн ямар бодлого илүү үр дүнтэй болохыг илрүүлэхэд оршино.
Үүний үр дүнд манай улсын иргэний нисэхийн салбарын техник технологийн хөгжил, агаарын тээврийн чиглэлээр хүрсэн өнөөгийн ололт амжилт, хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан дотоодын нөөц бололцоог ашиглаж, анх удаа олон зориулалтаар ашиглах бага оврын нисэх онгоцны их засвар, шинээр угсрах үйлдвэрлэлийг өөрийн орондоо хөгжүүлж, нийгэм, эдийн засгийн үр нөлөөтэй бизнес, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх шийдэл, арга зам болон стратеги менежментийг тодорхойлсон болно. Энэхүү судалгааны ажлын явцад бид үйлдвэрлэлийг үндэсний хэмжээний аж үйлдвэр болгон өргөжүүлэн, тэлэхэд эдийн засгийн тоглогчдыг нэмэгдүүлэхэд шаардагдах “хамтын сонирхол”, “хамтын зах зээл” зохицуулалтгүй чөлөөт зах зээл дээр үүсэх боломжгүй бөгөөд төрийн манлайлал, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй гэсэн онолын таамаглалыг дэвшүүлэн гаргасан. Бидний онолын таамаглал Монгол улсын ерөнхий зориулалтын нисэхийн үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх, хөгжүүлэх бидний судалгааны явцад илрэн гарч ирсэн.
Бидний судалгааны ажлын анхны шатны индукцийн судалгааны ажиглалт, үр дүнгээс дүгнэж үзэхэд амьдрах чадвартай, эдийн засгийн гүйцэтгэл сайтай ерөнхий зориулалтын нисэхийн зах зээлийг бүтээхэд төр манлайлал үзүүлэн ЕЗН-ийн үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх хөрөнгө оруулалт, татвар, инноваци, сургалтын таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын зохицуулалтын институцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Судалгааны явцад цугларсан өгөгдөл дээрээс гарч ирсэн төрхүүдээс харахад ийм зохицуулалтын институци нь зайлшгүй хэрэгтэй байна.
Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний механизм нь “хамтын өмч”, “хамтын сонирхол”, “хамтын үйл ажиллагаа”-г дэмждэггүй болохоор ЕЗН-ийн аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлогын оролцоо, манлайлал гарч ирэхгүй бол “хамтын зах зээл”, “хамтын сонирхол”, “хамтын үйл ажиллагааны” зохицуулалтын институци манай орны одоогийн чөлөөт зах зээлийн харилцааны орчинд аяндаа үүсэх боломжгүй байна. Нэн ялангуяа ЕЗН-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний салбарт доривтой үр нөлөө, манлайлал үзүүлэх хүчирхэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид гарч ирээгүй, ард иргэдийн худалдан авах төлбөрийн чадвар өсөхгүй байгаа, уг салбарт хөрөнгө оруулалт аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих төрийн бодлого сул манайх шиг улс оронд эдийн засгийн тоглогч нарын хөрөнгө оруулалтын сонирхолыг татах, бизнесийн эрсдлийг бууруулах зах зээлийн баримжаатай төрийн бодлогын оролцоо, манлайлал зайлшгүй хэрэгтэй байна. Тийм учраас чөлөөт зах зээлийн орчинд “хамтын зохицуулалтын механизм” дэмжигдэхгүй учраас зах зээлийн баримжаатай төрийн оновчтой бодлогын оролцоо, санхүүгийн дэмжлэг, манлайллын доор “төр-хувийн хэвшлийн хамтын зохицуулалтын мехнаизм, институци” бий болсон үед төрийн өмчит компанийн үйлдвэрлэл, цөөн тооны хувийн хэвшлийн авиа компаний хэмжээнд хязгаарлагдаж байгаа ЕЗН-ийн салбар зах зээлийн цар хүрээгээ тэлж, эдийн засгийн олон оролцогч бүхий, бие даан амьдрах чадвартай, улс орны эдийн засагт үр ашигтай байх үндэсний хэмжээний нисэхийн аж үйлдвэрийн салбар болон хөгжих хөрс бүрдэнэ гэсэн онолын санал дэвшүүлж байгаа болно.
Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч агаарын тээвэрлэгчдийг нь дан ганц дотоод, гадаадын зорчигч тээврийн арилжааны нислэг үйлчилгээгээр үйл ажиллагааг нь хязгаарлалгүй нийгэм, эдийн засаг, аж ахуйн олон салбарт зах зээлийн орчинд хоршин ажиллах ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх боломжийн тухай тодорхой асуудал дэвшүүлж байна. Мөн ерөнхий зориулалтын нисэхийн талаарх ойлголт, монгол орны байгал экологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалахад иргэний нисэхийн салбарын салшгүй хэсэг болох “General aviation” гэгдэх “Ерөнхий зориулалтын нисэх онгоцны үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх замаар тулгамдаж байгаа олон асуудлыг жижиг, хөнгөн нисэх онгоцны оролцоотой хэрхэн шийдвэрлэх боломжийг судлав. Жил бүр ой хээрийн түймрээс учирч байгаа хохирол, ойн бүсэд тархсан хортон шавьж, хадлан бэлчээрийн талбайд хөнөөлт мэргэчдийн тархалт өсөн тэлж байгаль экологи, эдийн засагт асар их хохирол сүйтгэл учруулж байна. Үүний эсрэг идэвхитэй тэмцэж хор хохирлыг бууруулах, тоо толгойг зохистой хэмжээнд тогтоон барих, газар тариалангийн ургамал хамгаалахад өнөө цагт ашиглаж байгаа үр дүн муутай, хоцрогдсон энгийн механик аргыг халж, технологийн богино хугацаанд их зай талбайд өндөр бүтээмжтэй агаараас гүйцэтгэх ажил үйлчилгээг (авиахимийн арга) сонгох нь ашигтай болохыг судлав. Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд болон, алслагдсан бүс нутагт агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг хүргэхэд хөнгөн жижиг нисэх онгоц, агаарын хөлгийн тогтмол нислэг үйлчилгээг нэвтрүүлж нийгмийн эрэлт хэрэцээг хангах боломжийг судалсан болно.
Судалгааны ажил нь ерөнхий зориулалтын нисэхийн төрөл салбарыг эх орондоо хөгжүүлэхийн давуу тал, нөөц бололцоо, мөн гадаад улсуудын туршлага, статистик мэдээ баримтын талаар судалж удахгүй шинэ нисэх буудал ашиглалтанд орохтой холбогдон орхигдож буй Буянт-Ухаа нисэх буудлыг ерөнхий зориулалтын нисэхийн бааз суурь болгон үргэлжлүүлэн ашиглаж улмаар нисэх онгоцны аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэх асуудлыг дэвшүүлсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 77
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :