Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөрсний үржил шимийн нөхөн үйлдвэрлэлд хөрс болосруулалт, сэлгээний нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4128
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : буудай, төмс, хөрсний бүтэц, хөрсний органик үлдэгдэл, хөрсний биологийн идэвхи

Аннотаци

Хөрсний физикийн зарим шинж чанарын судалгаагаар олон жил уринш-буудай-буудайн, уринш-төмс-буудайн 3 талбайт сэлгээг мөрдөхөд хөрсний сүвшилт (
42.6-48 %) буурч, хөрсний агрегатын бүтцийн алдагдал (
12.5-
20.6 %) хөрс боловсруулалтын аргаас хамаараад нэмэгдэж, бүтэц үүсэлт (
21.5-
35.6 %) бага явагддаг болох нь харагдлаа.
Хөрсний химийн шинж чанарын дүнгээр сэлгээний бүх хувилбарт эрдэсжилт (C:N=
8.3-
13.9) явагдаж байгааг илтгэж байна. Энэ нь хөрсний бүтэц алдагдах, хөрсний хатуу хэсгийн нягт багасах үндсэн шалтгаан нь болж байна.
Хөрсний биологийн идэвхийг судалсан дүнгээр органик бодисын задралыг тодорхойлогч хөрсний амьсгалалтын үйл явцад хөрс боловсруулах аргын нөлөө илүү (r=
0.91) илэрч хөрсний ферментийн идэвхи (уреаза 1.5-
2.3 мг/10 гр, пероксидаза
0.15-
0.35 мг/10 гр) мөн хөрс боловсруулах аргаас хамаaраад буурч байгаа нь хөрсний үржил шимийн нөхөн үйлдвэрлэлд хөрс боловсруулах аргын сонголт чухлыг харуулав.
Богино эргэцэт уринш-буудайн 3 талбайт сэлгээнд цаг агаарын нөхцлөөс хамаарсан ургац, ургацын алдагдлыг хөрс боловсруулалтаар шийдэх боломжгүй байна (r=
0.96).
Суурин судалгааны үр дүнтэй харьцуулсан дүнгээр олон жил уринш үр тарианы сэлгээг мөрдөхөд хөрсний органик нүүрстөрөгчийн хэмжээ (
0.02-
0.04 %) буурч хөрсний нягт
0.01-
0.16 гр/см3-ээр нэмэгдэж байгаа нь хөрс боловсруулалт үржил шимийг ядууруулж, хөрс боловсруулалтаар суларсан хөрс эргээд нягтардаг болохыг нотолж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 40
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :