Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны ердийн тул загас (Hucho taimen, Pallas 1773)-ны биологи, экологи, хамгааллын асуудал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.6 Биологийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4123
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : МОРФОЛОГИ, ҮРЖИЛ, ТҮРС, ШИЛЖИЛТ, СПОРТ ЗАГАСЧЛАЛ, ХАМГААЛАЛ

Аннотаци

Манай дэлхий дээр Хулдынханы овгийн 40 гаруй зүйл загас тэмдэглэгдсэнээс биеийн хэмжээгээрээ хамгийн том нь цэнгэг усны Тулын (Hucho) төрөл юм. Тулын төрөлд удамшил, морфологи, ерөнхий шинж, амьдрах орчин, биеийн хэмжээгээрээ ялгаатай Европын буюу Дунайн тул (Hucho hucho), Сахалины тул (Hucho perryi), Солонгосын тул (Hucho ischikawai), Хятадын буюу Сичуаны тул (Hucho bleekeri), Ердийн буюу Сибирийн тул (Hucho taimen) гэсэн 5 зүйл багтдаг (Berg, 1912; Расс, Соколов нар, 1983; Holcik et al., 1988).
Евроазийн умард хэсгийн хатуу ширүүн уур амьсгалтай газар нутгийн цэнгэг уст голуудаар элбэг тархацтай байсан, амьдрах орчныхоо цэвэр, эрүүл, хэвийн нөхцөл байдлыг илэрхийлэгч болсон Яргайтаны (Salmoniformes) багийн Хулдынханы (Salmonidae) овгийн Тулын төрлийн (Hucho) Ердийн тул (Hucho taimen) загасны нөөц өдгөө ОХУ-ын алс бөглүү орших томоохон голууд, тэдний цутгал, Монгол Улсын Умард мөсөн далайн ай савын Шишхэдийн сав газар, Эг-Үүр, Сэлэнгэ мөрний сав газрын нуур, голууд, Номхон далайн ай савын Онон, Балж, Нөмрөг, Халх голын сав газарт үлдээд байна.
Судалгааны үндэслэл: Манай дэлхий дээр ердийн тул (Hucho taimen) загасны биологи, экологийн талаар тусгайлан судалсан мэдээ баримт ховор байдаг.
Тул загас нь гол, мөрний цэнгэг байдлыг илэрхийлэгч индикатор загас болохоос гадна түүнд тархан амьдрах агнуурын болон агнуурын бус загасны тоо толгойг зохицуулж байдаг байгалийн зохицуулагч учраас байгалийн янз бүрийн бүс бүслүүрт тархан амьдрах ердийн тул загасны үржлийн биологи, идэш тэжээлийн онцлог, шилжилт хөдөлгөөн, тоо толгойг судлан тогтоох, хамгааллын менежментийг боловсруулах шаардлага нь энэхүү сэдвийг сонгон судлах үндсэн шалтгаан болсон юм.
Судалгааны зорилго, зорилтууд. Манай орны Умард мөсөн далайн ай савын Эг, Үүр гол, Номхон далайн ай савын Онон голд тархан амьдрах цэнгэг усны экосистемийн түлхүүр зүйл, спорт загасчлалын гол төлөөлөл, дэлхийд Монгол орныг таниулж байгаа ердийн тул загасны биологи, экологийн онцлог, улирлын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, идэш тэжээлийн бүрэлдэхүүн, тоо толгой, нөөц, түүнд үзүүлэх хүчин зүйлс, хамгааллын асуудлыг судлах нь энэхүү ажлын үндсэн зорилго болно.
Шинжлэх ухааны шинэлэг тал. Монгол оронд тархан амьдрах ердийн тул загасны биологи, экологийн онцлогийг нэгтгэн дүгнэж, анх удаа ердийн тул загасны шилжилт хөдөлгөөнийг радио болон авианы дохиоллын тусламжтайгаар танадан судлаж гол гол тархац газруудыг тогтоон ердийн тул загасны тоо толгойд нөлөөлдөг хүчин зүйлийг илрүүлж, цаашдын хамгааллын асуудалд тодорхой дүгнэлт, санал, зөвлөмжүүдийг гаргасан нь энэхүү ажлын шинэлэг тал болно.
Практик ач холбогдол. Ердийн тул загас нь цэнгэг усны экосистемийн тэнцвэртэй байдлыг илэрхийлэгч “индикатор” загас болохын хувьд түүний тоо толгой, улирлын шилжилт хөдөлгөөн нь идэш тэжээлийн амьтад, усны түвшин, үржих талбайн тохиромжтой байдал зэрэгтэй холбоотой байдаг. Ердийн тул загасны хамгаалах менежментийг боловсруулан хэрэгжүүлсэнээр амьдрах орчныг нь хамгаалах, гол гол тархац газруудыг илрүүлэн агнуурын бүс нутгийг бий болгох замаар түүний хамгаалалтыг сайжруулах, тогтвортой ашиглалтыг (хиймэл өгөөшөөр бариад-буцаан тавих загасчлал–флайфишинг-flyfishing) дэмжих арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 59
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :