Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг төсвийн бодлогоор дэмжих арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.2 Эдийн засаг, Бизнес
Улсын дугаар : 4121
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : шинжилгээ, боломжит хувилбар, шалгуур үзүүлэлт, нөлөөлөл, зардал

Аннотаци

Үндсэн зорилго нь ЭЗАБ ба төсвийн бодлогын харилцан хамаарлын онол, арга зүйн асуудлыг судлан шинжилж, ЭЗАБ, төсвийн бодлогын өнөөгийн байдалд шинжилгээ хийж, ЭЗАБ-ыг төсвийн бодлогоор дэмжих арга замыг тодорхойлох, ЭЗАБ-ыг хангах төсвийн зардлын боломжит хувилбарыг тооцоолох аргазүйг боловсруулахад оршино. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.
1. Эдийн засгийн аюулгүй байдлын онол, арга зүйн асуудлыг судлан шинжилж, эдийн засгийн аюулгүй байдалд төсвийн бодлогын үзүүлэх нөлөөллийн онолын үндэслэлийг нээн харуулах,

2. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын гадаад, дотоод хүчин зүйлс, эдийн засгийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн шинжилгээ хийж, ЭЗАБ-ын шинжилгээг төсвийн бодлогын үр дүнгийн үнэлгээтэй холбож судлах,

3. Эдийн засгийн аюулгүй байдал ба төсвийн хүчин зүйлийн хамаарлыг тооцох математик загварчлалыг гаргах

4. Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх арга замыг тодорхойлох, гадаад өрийн удирдлагын түвшинг оновчтой тогтоох боломжийг судлан шинжлэх,

5. Төсвийн орлого бүрдүүлдэггүй зөвхөн зарлага талдаа үйл ажиллагаа явуулдаг салбар (цэвэр нийгмийн бараа болох салбар), тухайлбал эдийн засгийн аюулгүй байдлыг хангах боломжид нийцсэн батлан хамгаалах салбарын төсвийн зохистой хувилбарын үндэслэлийг тооцох аргазүйг боловсруулах зэрэг болно. Уг судалгааны ажил нь нийт 3 бүлэг 10 дэд сэдвээс бүрдсэн. Энд нэгдүгээр бүлэгт эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн хүчин зүйлийн нэг төсвийн бодлого болох тухай, хоёрдугаар бүлэгт Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад улсын төсвийн бодлогын үзүүлэх нөлөөлөл, хүчин зүйлсийн судалгаа, шинжилгээг хийж гуравдугаар бүлэгт эдийн засгийн аюулгүй байдалд төсвийн хүчин зүйлсийг уялдуулах арга замыг тодорхойлсон юм.
Эдийн засгийн аюулгүй байдлыг төсвийн бодлогоор дэмжих асуудлын онол аргазүйн үндэслэлийг гаргаж, эдийн засгийн аюулгүй байдал болон төсвийн санхүүжилтийн хоорондын хамаарлын зохистой харьцааг тогтоох аргачлалыг математик загварчлал ашиглан тодорхойлж, санхүүгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх арга замыг боловсронгуй болгох загварчлал боловсруулсан нь судалгааны онолын ач холбогдол болсон юм.
Эдийн засгийн аюулгүй байдлыг төсвийн бодлогоор дэмжих талаар дэвшүүлсэн санал, дүгнэлт нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, төсвийн бодлогын үр нөлөөллийг дээшлүүлэх арга механизмыг боловсруулах, төгөлдөржүүлэх болон аюулгүй байдлын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг их дээд сургуулиуд, байгууллагуудын хувьд шинжлэх ухаан, практикийн чухал ач холбогдолтой байх болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 56
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :