Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөөтийн ордын шатдаг занарын химийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1308
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : шатдаг занар, хөөт, пиролиз, давирхай, спектроскоп

Аннотаци

1. Төв ба Зүүн өмнөд мужийн 8 ордын шатдаг занарын судалгааг анх удаа явуулж тэдгээрийг сапропелитийн гаралтай, пиробитумт занарын ангилалд хамаарагдахыг тогтоов. Хөөтийн ордын занарыг технологийн, Өвдөг хоолойн гашууны ордын занарыг эрчим хүч технологийн чиглэлээр ашиглаж болно гэж үзэв.
2. Петрографийн шинжилгээгээр, Хөөтийн ордын шатдаг занар нь шаварлаг эрдэс -51%, органик бодис 25%, лимонит 5%, кальцит ба доломитын агуулга 10%, хээрийн жонш ба кварц 1%, эпидот 6%, гетит 2% тус тус агуулж байгааг тогтоов.
3. Хөөтийн ордын шатдаг занарыг пиролизын аргаар боловсруулж давирхай гарган авах зохистой нөхцөл нь температур 550 0С, халаалтын хурд 92 0С/мин. болохыг тогтоов.
4. Хөөтийн ордын занарын халуун исэлдэн задрах ба пиролизын механизмыг харьцуулан тайлбарлаж, задралын хамгийн эрчимтэй цэг дээрхи урвалын хурд (3,2 мг/мин), эрэмбэ (n=1), идэвхжилийн энерги (22,98 ккал/моль буюу 98,28 кДж/моль)-ийг тооцоолон дулаан тэсвэрлэлтийн индексийг тодорхойлов.
5. ИК-, ЯМР- спектр, хромато-масс-спектрийн судалгааны дүнгүүдэд үндэслэн Хөөтийн ордын шатдаг занарын органик бодис урт гинжин алифатик хэлхээ болон нафтенын цагирагаас голлон тогтсон, карбоксил, гидроксилийн бүлгүүдтэй, ароматик цагираг халагч бүхий халууны нөлөөгөөр задарч янз бүрийн молекул масстай алифатик, нафтен, ароматик, гетероцагирагт нэгдлүүдийг үүсгэдэг регуляр биш бүтэцтэй өндөр молекулт бодис гэсэн төсөөлөлийг дэвшүүлэв.
6. Эрдэс бодисынхоо найрлагаар (кварц, кальцит, доломит, монтморилонит, иллит, галлуазит, хээрийн жонш гидрослюда зэрэг эрдсээс тогтсон) Хөөтийн занар алюмосиликат-карбонатын төрөлд хамаарагдана.
7. Хөөтийн ордын занар нь нүүрсний халуун уусгалтанд эерэг, (устөрөгчийн донорын) нөлөө үзүүлдэгийг илрүүлэв. Нүүрс, занарын хольцыг халуун уусгалтын аргаар боловсруулах нь Хөөтийн ордыг ашиглах хамгийн ирээдүйтэй чиглэлийн нэг гэж үзэв.
8. Хөөтийн занарыг технологийн чиглэлээр ашиглах аргын хувилбарыг сонгож технологийн бүдүүвч зохиов.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 376
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :